Thursday, August 27, 2009

0

Бид Дэлхийн Аваргатай боллоо !!!

Голландын Роттердам хотноо болж буй жудо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин, Афиний олимпийн хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга, Зүүн Азийн аварга Х. Цагаанбаатар эхний тойрогтоо хийлж, 2-р тойрогтоо Казакстаны бөх Сергей Лимийг, 3-р тойрогт Бельгийн бөх Фабрис Фламандийг, хэсгийн аваргын төлөө Румыны бөх Дэн Фэсиег ялж, хагас шигшээд ОХУ-ын бөх Алим Гадановыг, улмаар аваргын төлөө Испаний бөх Сугой Уриартетэй урамтай сайхан хүч үзэж ялснаар Монгол улсын анхны Жүдо бөхийн дэлхийн аварга боллоо.

Цагаанаадаа баяр хүргэе, бид чамаар бахархаж байна !




Цааш унших......

Wednesday, June 17, 2009

0

С.Жавхлан "Нууцхан сэтгэлийн үнэн" (Даян аварга А.СҮХБАТ-д зориулав)


Уран хурц, дайчин шаламгай, үзэгчдийг шуугиулсан барилдаанаараа олны талархлыг хүлээсэн миний хамгийн хайртай бөх бол "Жижиг" Сүхбат аварга маань билээ. Монгол бөхийн дэвжээнээ тодрон гарсан дахин үл давтагдах гайхамшигтай мэдрэмжтэй бөх бол даян аварга Сүхбат. Энэ сайхан аварга маань зодог тайлснаас хойш би хувьдаа Монгол бөхийг бараг үзэхээ байсан бөгөөд тоотойхон үзсэн барилдаануудаас маань үнэхээр сэтгэл хөдөлгөсөн, хамт хазайлгасан, орилоод босч ирүүлсэн сайхан барилдаан үзсэнээ ер санахгүй юм. А.Сүхбаттай барилдаан бүр тийм байж билээ.

Үзэгчдийг байлдан дагуулж явсан идэр залуу аваргад маань зориулаад нэгэн сайхан дуу зохиогджээ. С.Жавхлан өөрөө шүлгийг нь зохиож аваргадаа зориулан дуулсан уг дууны клипийг миний дүүгийн GO студи бүтээсэн байна.

Хайртай аваргынхаа тухай дууны клипийг хамгийн анх олон түмэндээ түгээж байгаадаа миний бие тун их баяртай байна. Аварга маань энэ зун наадмын зүлэг ногоон дэвжээнээ дахин зодоглож бид бүхнийгээ баясгах болтугай !







High Quality MP4 файлыг нь rapidshare-с татах :



Цааш унших......

Friday, April 24, 2009

2

Электрон ном бүтээжээ. (FLEPia)



Fujitsu компани электрон ном FLEPia-г (Flexible Electric Paper) бүтээжээ. Энэ төхөөрөмж дээр өөрийн PDF, TXT, HTML, XMDF, Word, Excel, Powerpoint электрон номуудыг хуулаад хүссэн газраа уншаад явах бололцоотой юм байна. Notebook компьютер болон гар утаснаас юугаараа давуу вэ гэхээр авч явахад тохиромжтой маш хөнгөн, батерей нь олон цаг барьдаг том дэлгэцтэй гэх мэт олон давуу талуудтай юм байна. Одоохондоо зөвхөн Японд худалдаалж байгаа бөгөөд удахгүй гадаад зах зээлд гаргана. 

FLEPia-гийн зарим үзүүлэлтүүдээс дурдвал : 

Интерфейс : Touchscreen дэлгэц, 6 функциональ товч, scroll товч
Хэмжээ : A4, A5
Жин : A4 нь 480гр, A5 нь 320 гр
Батерейны хугацаа : Бүрэн цэнэглээд 50 цаг ажиллана
Дүрслэх өнгө : 260,000 хүртэл өнгө
Дэлгэцийн хэмжээ : 1024 х 768 цэг
Карт уншигч : SD карт

Дараах видеоноос дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. 



Уг нь маш хэрэгтэй эд байгаа биз, нэгийг авах юм сан. Даан ч японд зарж буй үнэ нь 1000 орчим доллар байгаа нь дэндүү үнэтэй байна. Яваандаа хямдрах байлгүй, ямар notebook компьютер биш дээ. Ямар ч байсан маш хэрэгтэй бүтээгдэхүүний санаа сэдсэн нь сайшаалтай, хөгжих тусмаа үнэ нь хямдраад илүү сайн болох биз (Цаас шиг хуйлаад авч явдаг бол бүр гоё гэж бодлоо) 

Цааш унших......
1

SSRS хичээл




MSSQL үзэж буй оюутнууддаа зориулаад SQL Server Reporting Services ашиглан хэрхэн тайлан хийх тухай зааж байсан хичээлийнхээ хэсгээс орууллаа. Энэ хичээлд Wizard ашиглаад маш энгийн тайлан хийх болно. 

Цааш унших......

Thursday, April 16, 2009

0

Шинэ блог нээв

Сүүлийн үед Аваргуудын Лигийн тоглолтууд үнэхээр өрсөлдөөнтэй, сонирхолтой болж байгаа тул блог дээрээ хөлбөмбөгийн тухай бичихгүй байх аргагүй байдаг. Гэтэл блогийн маань үндсэн зорилго алдагдан Software Dev блог биш Soccer блог болчих гээд байгаа тул шинэ блог үүсгэн хөлбөмбөгийн тухай бичиж байхаар шийдэв. Иймд дахин энэ блог дээрээ хөлбөмбөгийн тухай бичлэг оруулахгүй байх болно.

Шинэ блогийн хаяг : http://my-best-goals.blogspot.com/

Цааш унших......

Wednesday, April 15, 2009

0

Go Go Chelsea !!!


Chelsea 4 - 4 Liverpool

Ойрын хэдэн сар магадгүй хэдэн жил үзээгүй гоё тоглолт боллоо гэж. Хоёр баг үнэхээр сайн байна аа, хөл бөмбөг яаж тоглодгийг, хөл бөмбөг ямар агуу болохыг, хөл бөмбөгт боломжгүй зүйл байдаггүйг ёстой нэг үзүүлсэн тоглолт боллоо.  Дэндүү уран цохилтыг алс холоос хийх юм, хариуд нь Чэлсигийн Alex тэрнээс ч дутахгүй цөм цохилтыг маш хүчтэй хийх юмаа. Хэрэв Alex-н цохилтыг Reina хаасан бол бөмбөгтэйгээ хамт хаалганд орох байсан шүү, хахаха. 

Дрогбагийн мэдрэмжийг бас магтаад баршгүй юмаа, ноднин жил мөн л Liverpool-н хаалганд аймаар нарийн өнцгөөр оновчтой цохилтыг хийн хожиж байсан бол энэ жил бас л маш нарийн гоолыг хийлээ, үнэхээр мэдрэмжтэй агуу довтлогч юмаа. 

Ойрд миний энэ блог SOFTWARE DEV блог биш FOOTBALL BLOG болох дөхөж байна. Ажил ихтэй учраас шинэ бичлэгүүд нэмж чаддаггүй, гэхдээ хөл бөмбөгт бол үргэлж цаг гаргана шүү...

Алив Чэлсигийн фэнүүд сэтгэгдлээ хуваалцаад байгаарай, баярлаад, бахдаад ханахгүй байна шүү... Аваргуудын Лигийн түүхэн дэх нэгэн агуу тоглолтыг үзлээ гэж...




Chelsea 0 - 1 Liverpool


Chelsea 0 - 2 Liverpool


Chelsea 1 - 2 Liverpool


Chelsea 2 - 2 Liverpool


Chelsea 3 - 2 Liverpool


Chelsea 3 - 3 Liverpool


Chelsea 3 - 4 Liverpool


Chelsea 4 - 4 Liverpool


Өчигдөр шөнө English Premier League-н шилдгийг баталсан үнэхээр агуу тоглолт болж өнгөрлөө. Энэ тоглолтын гэрч болсондоо маш их баяртай байна.  www.uefa.com сайт энэхүү тоглолтыг агуу тоглолтуудын жагсаалтанд оруулжээ. 

Агуу тоглолтууд :  

Liverpool FC v Chelsea FC
2008/09 quarter-final: 1-3, 4-4 (agg: 5-7)

Arsenal FC v Liverpool FC
2007/08 quarter-final: 1-1, 2-4 (agg: 3-5)

Fenerbahçe SK v Sevilla FC
2007/08 first knockout round: 3-2, 2-3 (agg: 5-5, 3-2 pens)

Liverpool FC v AC Milan
2004/05 final: 3-3 aet, 3-2 pens

AC Milan v RC Deportivo La Coruña
2003/04 quarter-final: 4-1, 0-4 (agg: 4-5)

Real Madrid CF v AS Monaco FC
2003/04 quarter-final: 4-2, 1-3 (agg: 5-5, Monaco win on away goals)

Liverpool FC v Bayer 04 Leverkusen
2001/02 quarter-final: 1-0, 2-4 (agg: 3-4)

Chelsea FC v FC Barcelona
1999/00 quarter-final: 3-1, 1-5 aet (agg: 4-6)

Manchester United FC v FC Bayern München
1998/99 final: 2-1

Manchester United FC v Juventus
1998/99 quarter-final; 1-1, 3-2 (agg: 4-3)

Цааш унших......

Thursday, April 9, 2009

2

Liverpool 1 - 3 Chelsea




Миний дэмждэг бас тоглолтыг нь үзэх дуртай хоёр баг өчигдөр үнэхээр гал гарсан тулаан хийлээ. Чэлси маань Liverpool-г талбай дээр нь 3 гоол оруулан хожиж, Чэлсигийн фэнүүд баярласандаа унтаагүй шөнө байлаа. Manchester United, Real Madrid нарыг дараалан бут ниргэж бүгдийн зүрхэнд шар ус хуруулаад байсан Liverpool-г Чэлси бут ниргэж, тун хүнд байдалд орууллаа. Гуус Хиддинк ч үнэхээр ШИДТЭН юмаа, тактикийн хувьд Liverpool-с хамаагүй илүү байж тэдний түлхүүр тоглогчдийг юу ч хийлгэсэнгүй. 

GO GO CHELSEA !!!

Цааш унших......

Friday, March 27, 2009

9

Миний аав




4-р сарын 1-ний өдөр. Жил бүрийн энэ өдөр хайрт аавыгаа маш их үгүйлэн санадаг бөгөөд аавынхаа гэгээн дурсгалд зориулан ямар нэг зүйл хийж байхыг хүсдэг юм. Учир юу вэ гэвэл миний аав Гончигийн Дашхүү болвоос ард олондоо хайрлагдан хүндлэгдсэн хошин урлагийн нэрт мастер жүжигчин хүн байсан юм.

Намайг бүр хүүхэд байх үеэс жил бүрийн 4-р сарын 1-нд Хүүхэд Залуучуудын Театрт "Элдэв зураг" инээдмийн хөтөлбөр тавигддаг байсан ба аав маань энэ хөтөлбөрийн зохиолыг бичин бэлдэж, өөрөө тоглодог байлаа. Энэ үеэр Хүүхэд Залуучуудын Театр олны хөлд дарагдаж, билет нь шаглагдаж, инээдээр цангасан хотынхон ёстой л нэг шавдаг байж билээ. "Элдэв зураг" тоглолтыг тоглох бүрт нь үзэж, үзэх бүрдээ элгээ хөштөл инээж, театраар сэлгүүцэн тоглож, олон сайхан жүжигчин ах эгч нарын өрөөгөөр хэсч том наадамд өөрөө оролцож байгаа аятай нэг л их баяр баясгалантай амьтан явдаг байж дээ.

Тийм ч учраас энэ өдөр бол миний амьдралын жаргалтай мөчүүдийг санагдуулсан сайхан өдөр, мөн хайрт аавыгаа дурсан санаж сэтгэлдээ гуниглах тийм л нэг өдөр билээ.

Би гадаад төрхөөрөө аавтайгаа дэндүү адилхан төрсөн тул хамт явахаас их ичдэг, барагтай бол хамт явахаас зайлсхийдэг байлаа. Хамт явахаар бүх хүн бид хоёрыг хараад байх шиг санагдаад бас хамт явж байхад таарсан аавын найзууд "Дашхүү хө, чи мөн адилхан зуржээ, сайн зураач юмаа" гэж ирээд л олон юм ярьж хүүхдийг мөн ч их ичээдэг байж билээ. "Чи яагаад жүжигчин болоогүй юм ?" гээд хүмүүс надаас их асуудаг юм. Арга ч үгүй биз, жүжигчин хүний хүүхэд учраас хүүхэд наснаасаа авахуулаад урлагаар амьсгалж урлагийн сайн сайхныг мэдэрсэн түүнд татагдсан байх ёстой доо.  

Үнэхээр ч аав маань жүжигчин, ээж маань кино үйлдвэрийн монтажчин бүхэлдээ урлагийн гэр бүл байсан учраас манайхаар их олон урлагийн хүмүүс байнга ирж очдог, урлагийн хүмүүстэй хамт зусланд гардаг, бас Хүүхэд Залуучуудын Театрын шинэ тавигдсан жүжгүүдийг байнга үздэг, шинээр гарсан Монгол кинонуудыг ээжийнхээ ажил дээр үздэг гээд л үргэлж урлагаар л амьсгалдаг байлаа. Нээрээ Мандухай сэцэн хатан гэх мэт олон сайхан уран сайхны киног дэлгэцэнд гарахаас нь өмнө эх хувилбараар нь үзэж байлаа. Ингээд бодохоор би урлагийн хүн болох нь гарцаагүй мэт, гэхдээ би багадаа их дуу цөөтэй бүрэг ичимхий хүүхэд байсан юм. Хэрэв хүсвэл жүжиг, кинонд тоглох боломжтой л байсан, нэг сонин юм хэлэхэд манай гэрийнхнээс надаас бусад нь бүгд ямар нэг жүжиг, кинонд тоглосон байдаг юм билээ, бүр эмээ өвөө хүртэл шүү. 

Би маш ичимхий байсан тул боломж гарах бүрд зугтдаг байлаа, нэг удаа "Хайрыг хайрла" жүжгийн том бандид тоглодог хүүхэд ирээгүй, тэгээд би тэр үед театр дээр байж таараад, намайг тайзан дээр гаргах юм болвоо. Харин би зугтаад тайзны ард байдаг шатны доор жүжиг дуустал нуугдсан юм даг, хүмүүс "Дашхүүгийн том банди энд байсан хааччихав?" гээд хажуугаар хайгаад л, би нуугдаад л... Хэхэ.  

Математик сонирхож эхлээд, програм зохиогч болсон маань ердөө л сургуулиасаа явахгүй гэсэн хүсэлтэй минь холбоотой. Тэр үед гэр маань шинэ байранд нүүж ороод, сургуулиасаа шилжих болоход, шилжихгүйн тулд шинэ байгуулагдсан математикийн сонгоны ангид орсноор л програм зохиогч болох зам минь тавигдсан. Хэрэв тэгээгүй бол өдийд жүжигчин ч юмуу эсвэл урлагийн өөр ямар нэг ажил хийгээд явж байх байсан бизээ. 

Хэхэ, аавынхаа тухай бичнэ гэсэн чинь баахан өөрийнхөө тухай болоод хадуурчихлаа, энэ багш хүний зан л даа. 

Аав маань хэдий олны танил нэртэй хүн байсан ч маш төлөв даруу, хүнд тусархаг, цайлган сэтгэлтэй, гүндүүгүй сайхан эр хүн байсан. Уран бүтээлийнх нь талаар мэргэжил нэгт нөхөд нь үнэлж дүгнэсэн, дурсан ярьсан ярилцлагууд сонин сэтгүүл дээр олон удаа хэвлэгдэж байсан тул энэ тухай биш ямар аав байсан талаар дурсаж бичье. 

Гэртээ байхдаа аав маань маш их хөгжилтэй, байнга л биднийг хөгжөөсөн, хурцалсан, ухаарал хайрласан үг хэлдэг, ховорхон уурладаг тайван хүн байлаа. Ер нь аавдаа маш цөөхөн удаа зодуулж байсан юм байна, хамгийн сүүлд 3 билүү 4-р ангид байхдаа орос хэлээр долоо хоногийн гаригуудыг нэрлэж чадахгүй байсан учраас тоосоо гөвүүлж нэг сайн сургамж авч байсан санагдах юм. 

Аав маань хүүхдүүдийнхээ боловсролд маш их анхаарал тавьдаг, таван хүүхдээ бүгдийг нь боловсролтой хүн болгохыг чармайдаг хүн байлаа. "Өөрийн сонгосон мэргэжлээ эзэмшсэн шиг эзэмш, үргэлж бүхний манлайд нь явж бай." гэж бидэнд үргэлж захидаг байсан. Үнэндээ бид аавын захиасыг биелүүлэхийн тулд хичээн суралцсаар бүгд сонгосон мэргэжлүүддээ эзэн болж чадсан гэж би дүгнэдэг юм.  

Аав маань зураг авах хоббитой хүн байсан. Манай гэрт хар цагаан ба өнгө зураг авах, угаах бүх хэрэгслүүд байдаг, аав зураг аваад бид хоёр хамт угаадаг байсан юм. Мэдээж мэргэжлийн зурагчдыг яаж гүйцэх вэ, гэхдээ л өөртөө кайфтай зугаатай байсан биз. Сүүлдээ тэр зургийн хэрэгслүүд нь миний гараар ороод дууссан даа.  

Аав маань бас хөгжим тоглох дуртай, манайх гэдэг айл чинь жүжигчнийх биш хөгжимчнийх гэмээр байдаг байсан шүү. Аав баянхуур, морин хуур гэх мэт олон хөгжмийг чадварлаг тоглодог байсан төдийгүй сонгодог хөгжим сонсох маш дуртай байсан.  Дүүг маань хийлийн ангид Хөгжим бүжгийн сургуульд оруулчихсан учир гэртээ байхаараа байнга хажуудаа сонгодог хөгжим тоглуулаастай, өөрөө уярчихсан сууж байдаг дүр зураг одоо ч нүдэнд тод бууж байна. Миний хувьд дүүгийн тоглоод аавын уяраад байгаа тэр "аймаар" сонгодог хөгжим үнэхээр "залхмаар" байдаг байлаа. Мэдээж би ойр зуурын аялгуу гоётой сонгодог хөгжим сонсоно л доо, гэхдээ дүү аав хоёрын сонсож уярдаг сонгодогууд бол үнэн "аймаар". Дүү маань Хөгжим бүжгийн сургуулиа дүүргээд нэг хэсэг багшилж, Улсын Филармонид хөгжимчин хийж байгаад Швед улсад суралцахаар мордож, одоо Шведийн Хааны Академийн дэлхийд эхний 10-т тоологдох том хөгжимчинд тоогдож шавь нь болоод сурч байна. 

Аав маань бас ан хийх дуртай байсан юм. Тарваганы мах, айрганд нугасгүй. Аавтайгаа хамт бригадаар хэд хэдэн удаа явж байсан ба хөдөө явахад жүжигчин ах эгч нарын дунд уйдна аа гэж байхгүй үнэхээр хөгжилтэй явцгаадаг юм. Мөн хөдөө явахад тарваганы махыг ч ёстой залхталаа иднэ, сүүлдээ идэж чадахгүй, хүмүүс жүжигчдийг ид уу гээд дайлаад байдаг, хэцүү л юм байна лээ. Ан гэснээс манай гэрт ангийн буу, сум байдаг би тэрүүгээр нь их сахилгүйтдэг байлаа. Сумных нь толгойг хананд үрж байгаад салгаад дарийг нь аваад лентэд ороож байгаад янз бүрийн тэсэрч дэлбэрдэг юм хийгээд тэрийгээ энд тэнд дэлбэлж хүн айлгадаг байлаа. Сүүлд тэрийгээ нүхэлж байгаад гар дээрээ дэлбэлээд тэгээд больсон доо. Бас хоосон хонгиог нь буунд хийгээд сумлаж байгаад хий бууддаг байж билээ. Хэхэ...

Алгадуулах, аргадуулах аавтайгаа хамт байх үнэхээр сайхан, даанч аав маань биднийгээ дэндүү эрт орхисон юм, аавтайгаа өтөлж буй хүмүүсийг хараад үнэхээр их атаархдаг даа... 

Аавынхаа тухай, бага насныхаа тухай дурсахад сайхан байлаа. Би түрүүн хэлсэн жил бүрийн 4-р сарын 1-нд аавыгаа дурсан санадаг ба аавынхаа гэгээн дурсгалд зориулан ямар нэг зүйл хийж байхыг хүсдэг юм. Урьд жилүүдийн энэ өдөр аав таньдаа зориулан хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж, дуун суврага босгож , түүнийгээ дүрсжүүлэн сайхан клип хийж байсан бол энэ удаа аавдаа зориулан монголын анхны "Жүжигчний блог" нээлээ. 

Дараах хаягаар орж миний аавын амьдрал, уран бүтээлтэй танилцана уу... 

Жүжигчин Г.Дашхүүгийн блог : dashkhuu.blogspot.com


Одоо л ээж, аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу…!
Алба ажлын эрхээр газар алс одоод
Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа!
“Хvvтэйгэй л нэг уулзмаар байна даа” гэж ээжид минь хэлсэн гэдэг!
Хvслийн сvvлч нь ганцхан энэ л байсан юм шvv!
Чи зэмлэл хvлээж, зэргийн нөхөддөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бvсгvйдээ хаягдаж болно
Харин аав, ээж чинь сэрvvн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хvлээхээс илvv жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгvй…
Алдааг минь та нар бvv давтацгаа!
Аав, ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!…
Алтан дэлхийд vvнээс илvv гавъяаг ах нь мэдэхгvй ээ!
Vзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгvй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дvv минь!
Өнгөт алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгvй!
Өдөр өдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Цааш унших......

Friday, March 20, 2009

1

UEFA Champions League

Аваргуудын лигийн шилдэг 16 багийн хасагдах шатны тулаанууд маш сонирхолтой болж өнгөрсөн билээ. Тэгвэл дараагийн шатны хуваарь гарсан байна. Миний дэмждэг Чэлси багд нэлээд хэцүү сугалаа таарсан байх юм. Алдарт Liverpool клуб саяхан Испанийн эзэн хааны клуб Real Madrid ба Английн Лигийг тэргүүлэгч Manchester United 2-ыг хоёуланг нь бут ниргэж үнэхээр үзүүштэй гоё тоглолт үзүүлэн гялалзаж яваа билээ. Гэтэл Чэлситэй таарчих юмаа, би Чэлсиг дэмждэг бас Liverpool-г үзэх маш дуртай учраас жаахан харамсалтай л байна. Аль ялсныг нь цааш нь аваргуудын лигт дэмжээд явахаас даа. 

Хагас финалд Chelsea, Liverpool-н ялсан нь Barcelona, Bayarn-н аль ялсантай тулах юм байна. Мөн нөгөө хагас финалд Английн Arsenal ба Manchester United хоёр учрах магадлал өндөр юм байна даа. За ямар ч байсан 4 сарын 7,8-нд болох эхний тоглолтуудыг тэсэн ядан хүлээе дээ. 

Цааш унших......

 

Хуудас :

Copyright 2009. D.Ulzii-Orshikh. All rights reserved